card

Түүхэн товчоо

Онцлох мэдээлэл

Аймгийн прокурорын газрын түүхэн товчоо

Увс аймгийн прокурорын газар нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1930 оны долдугаар сарын 25-ны өдрийн 24, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар хурлуудаар батлагдан мөрдөгдсөн прокурорын хяналтын дүрмийн дагуу 1931 оны 1 дүгээр  улирлаас “Чандмань-Уул”-ын аймгийн шүүхийн даргад хавсруулан ажиллуулснаар, Шүүхийн байцаагч” гэдэг нэрээр Увс аймгийн прокурорын газрын эх суурь тавигджээ.

Улмаар Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд, Шүүх яамны сайдын 1939 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн хамтарсан 28 дугаар тушаалаар аймгийн прокурорын газрыг аж ахуй, бичиг хэрэг, санхүү, зохион байгуулалтын хувьд шүүхээс тусгаарлаж, бие даасан тусгай байгууллага болгож өргөтгөжээ.

Өдгөө тус аймгийн прокурорын газар нь 18 прокурор, ажилтны орон тоотой ажиллаж байна.