ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр хийсэн ажил, анхаарах асуудлыг хэлэлцэж, цагдан хоригдсон, баривчлагдсан иргэдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.