ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.

Тодруулбал, Бөхмөрөн сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2022 онд зохион байгуулсан ажил, арга хэмжээтэй танилцаж, орон нутаг дахь төрийн алба хаагчид болон иргэдэд, мөн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аймгийн 2022 оны эрүүгийн нөхцөл байдал гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, мэдээлэл өгсөн байна.