ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр 2022 онд хийсэн ажлын үр дүн, аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, учирч буй хүндрэл бэрхшээл болон Эрүүгийн хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэж, цаашид анхаарах асуудлаар аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророос үүрэг, чиглэл өгсөн байна.