ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН БОЛОН АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ХҮМҮҮСТЭЙ БИЕЧЛЭН УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСОЖ АЖИЛЛАА

A- A A+
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН БОЛОН АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ХҮМҮҮСТЭЙ БИЕЧЛЭН УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСОЖ АЖИЛЛАА

Увс аймгийн Прокурорын газраас тус аймгийн Малчин сумын хэсгийн төлөөлөгчийн мэдүүлэг авах өрөө болон сумын Гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг тус тус шалгалаа.

Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/57 дугаартай тушаалаар батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүн шинжилгээ хийн, урьдчилан сэргийлэх ажлыг зөв, оновчтой зохион байгуулж ажиллахыг салбар зөвлөлийн гишүүдэд анхааруулжээ.

Мөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүстэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, эрүүдэн шүүсэн тохиолдолд хэрхэн гомдол гаргах талаар мэдээлэл өгсөн байна.

Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч, орон нутгийн иргэдэд 2022 он, 2023 оны I улиралд тухайн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шийдвэрлэлтийн байдлыг танилцуулж, зарим санал, хүсэлтийг шийдвэрлэсэн байна.