УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС СУМДЫН МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС СУМДЫН МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨГ ШАЛГАЖЭЭ

Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Түргэн, Улаангом сумдад ажиллаж, хэсгийн төлөөлөгчийн албан өрөө нь Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/57 дугаартай тушаалаар батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-д нийцэж байгаа эсэхийг шалгаж, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх талаар үүрэг өглөө.

Мөн шүүхээс хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан иргэдтэй уулзаж, эрүүдэн шүүсэн тохиолдолд хэрхэн гомдол гаргахыг тайлбарлаж, санал хүсэлтийг нь сонссон байна.

Түүнчлэн тус аймгийн төв буюу Улаангом суманд гэмт хэргийн гаралт жил бүр нэмэгдэж байгаад дүгнэлт хийж, орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хийж, зурагт хуудас, гарын авлага материалуудыг тараажээ.