“ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАРАХ АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
“ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАРАХ АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Увс аймгийн прокурорын газраас аймаг дахь Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг болон Замын цагдаагийн тасагтай хамтран ”Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тулгарах асуудал ба шийдэл” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чанар, үр дүн, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, холбогдох хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэх талаар чиглэл өгсөн байна.

Мөн зөрчилд холбогдогчийн эрхийг хангах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ болжээ.